Сэдвийн тойм
-
1. Сургалтын зорилго:
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид болон сэтгүүлч нарын статистик мэдээллийг сурвалжлахад дэмжлэг болох, эх сурвалж болгон ашиглах, тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах тухай ойлголтыг дээшлүүлэх, статистикийн салбарын тоон мэдээлллийн онцлогийг хэрхэн тайлбарлах хэрэгжүүлэхэд оршино.
2. Сургалтын агуулга
Анхан түвшний сургалтад төрийн албан хаагчийн мөрдөх нийтлэг хууль дүрэм, статистикийн салбарын бодлогын баримт бичиг, статистикийн мэдээллийг боловсруулах, тайлан мэдээ гаргах аргачлал, заавар, статистик үзүүлэлт, шалгуур үзүүлэлт, индекс тооцох аргачлалын талаарх агуулгыг багтаасан. Анхан шатны сургалт нь нийт 32 цаг /үүнээс танхимын сургалт 70 хувь, бие даан судлах 30 хувь/ байна. Үндэсний статистикийн хорооноос анхан түвшний сургалтын хөтөлбөрийг бүрэн судалсан шаардлага хангасан албан хаагчид гэрчилгээг олгоно.
3. Хичээл
Модуль 1. Статистикийн суурь мэдлэг, мэдээлэл цуглуулалт
Модуль 2. Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүд: Ядуурал, Хөдөлмөр, Дундаж цалин
Модуль 3. Эдийн засгийн салбарын статистикийн мэдээллийг эх үүсвэр болгон ашиглах нь : Хэрэглээний үнэ, Аж үйлдвэр, Гадаад худалдаа, Мөнгө санхүү, Улсын төсөв
Модуль 4. Мэдээлэл тархаалт
Модуль 5. Метадата
4.Сургалтын мэдлэг шалгах сорил
Хичээлийн агуулгын хүрээнд бэлтгэсэн 60 асуулт бүхий сорилыг 60 минутын хугацаанд бөглөж дуусгана. Сорилыг 2 удаа өгөх боломжтой бөгөөд 2 онооны дунджаар нийлбэр оноо тооцогдоно.
5. Гэрчилгээ
Шалгалтыг бүрэн өгч тэнцсэн тохиолдолд гэрчилгээ олгогдоно.
-
-
Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, хэрхэн татаж авах нь
-
Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн товч танилцуулга видео
-
-
-
Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүд: Ядуурал, Хөдөлмөр, Дундаж цалин
-
-
Модуль 3. Эдийн засгийн салбарын статистикийн мэдээллийг эх үүсвэр болгон ашиглах нь : Хэрэглээний үнэ, Аж үйлдвэр, Гадаад худалдаа, Мөнгө санхүү, Улсын төсөв
-
-
Статистикийн мэдээлэл тархаалт видео хичээл
-
-